Ажлын байр: Лабораторийн чанарын хяналтын мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
- Лабораторийн үйл ажиллагааны чанарт дотоод хяналтын шинжилгээ хийх
- Лабораторийн чанарын болон эрүүл зүйн хяналтын шинжилгээг хийх
- Лабораторийг хяналтын шинжилгээнд хамруулж үр дүнг тооцох сайжруулах
- Ажлын байрны үндсэн зорилгын бусад ажил
Тавигдах шаардлага:
- Магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны их, дээд сургуулийг хүний их эмч эсвэл био анагаахын чиглэлээр төгссөн
- Мэргэжлээрээ ажилласан ажлын дадлага, туршлагатай /лабораторид/
- Бичиг баримт хөтлөх, албан бичиг боловсруулах чадвартай
- Компьютерийн хэрэглээний программ бүрэн ашиглах чадвартай
- Интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
- Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй горимыг баримталдаг /ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй/
- Хариуцлага хүлээх, ачаалал даах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Улаанбаатар хотын иргэн байх
Давуу тал:
- Орос, англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Эмнэлзүйн эмгэг судлалаар төгссөн
Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЗӨСҮТ-ийн хүний нөөцийн менежерт 2018 оны 06-р сарын 15-ны өдөрт багтаан ирүүлнэ үү.
Үүнд:
- Төрийн албан хаагчийн 1-р маягт
- Төгссөн их дээд сургуулийн дипломын эх хувь, хуулбарын хамт
- Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
- 4% цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
- Гурван үеийн намтар
- Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь
- Өмнө ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичих/
Хаяг: СХД-ийн 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ
Нэмэлт мэдээллийг 99143996 утсаар авна уу.




