ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ
787

Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Ханбогд сумдад хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийж гүйцэтгэлээ. Тус тандалт шинжилгээгээр мал болон бэлчээрээс хачиг цуглуулж, зүйлийн бүрдлийг тодорхойлж, ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ. Шинжилгээний үеэр гурван сумын 200 гаруй иргэдэд хачгаар дамжих халдварт өвчний мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх хүн амын дундах тандалт судалгааг хийж, зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай яриа хийж, санамж хуудас тараалаа. Тус 3 сумдын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилчдад “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт хийж, бэлэн байдлыг шалгаж, заавар зөвөлгөө өгч ажиллалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter