Цаг үеийн
Хүүхэд багачуудаа хүлээн авлаа
1067

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамт олон Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бидний ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Уг арга хэмжээний үеэр хүүхдүүд аав, ээжийнх нь ажил мэргэжлийн онцлогтой танилцаж, “Миний гэр бүл” гар зургийн уралдаан болон хүүхэд багачуудын урлагийн авъяастан шалгарууллаа. Тус арга хэмжээнд ажилчдын 100 гаруй хүүхэд оролцлоо.

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэе.
Үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.

Нийтлэсэн огноо: 2018.05.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter