ЗӨСТ
Сэлэнгэ, Булган аймгийн зарим сумдад хачгаар дамжих халдварын тандалт хийлээ
1844

Сэлэнгэ аймгийн ЗӨСТ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат, Баруунбүрэн болон Булган аймгийн Бугат сумын нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ.
Тандалт судалгааны хүрээнд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Нүхтийн ам, Цагааннуур сумын Таширт, Баруунбүрэн сумын Бүрэнгийн даваа, Булган аймгийн Бугат сумын Моностойн ам, Баян Айргийн нарийн ам, Цагаан Хуст, зэрэг газруудаас хачиг цуглуулж, зүйлийн бүрэлдэхүүн, нягтшил, тархалтыг тогтоолоо.
Мөн тандалт судалгаа хийгдсэн газруудад халиар түүж буй иргэд болон тухайн газарт амьдарч буй малчдаас асуумж, судалгаа авч, хачгаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх санамж, хуудас тараан, хазуулсан тохиолдолд хачгийг хэрхэн зөв салгаж авах талаар зөвлөмж өгч ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.05.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter