Ажлын байрны зар
Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
1238

Ажлын байр: Хүний нөөцийн менежер

Тавигдах шаардлага:

  • Хүний нөөцийн менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Хүний нөөцийн чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай
  • Комьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн
  • Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн мэдлэг, туршлагатай
  • Албан бичгийн стандарт боловсруулалтын мэдлэг, туршлагатай
  • Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай
  • Харилцааны соёл, ажил мэргэжлийн ёс зүйтэй
  • АBLE модуль дээр ажиллаж байсан бол давуу талтай
  • Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бол давуу талтай

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет №1
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  • Гурван үеийн намтар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • 4 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан/
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Эх хувь/

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2018 оны 06-р сарын 13-ны өдөр

Хаяг: СХД-ийн 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ

Холбоо барих утас: 99143996 /Хүний нөөцийн менежертэй холбогдох/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter