Ажлын байрны зар
Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
2211

Ажлын байр: Аж ахуйн нярав

Тавигдах шаардлага:

  • Банк, санхүү, нягтлан бодох бүртгэл чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 1 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Санхүү бүртгэлийн программууд болон компьютерийн хэрэглээний програм дээр чөлөөтэй ажилладаг байх
  • Санаачлагатай, багаар ажиллах чадвартай
  • Ачаалал даах, хариуцлага хүлээх чадвартай байх
  • Туушдаа ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • Хувийн зохион байгуулалт сайтай

Чиг үүрэг:

  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж, заавар журам стандартын дагуу байгууллага, албан хаагч нарт шаардлагатай бараа материал, эд хөрөнгө болон бусад холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана
  • Бараа материалын орлогыг тухай бүрт хүлээн авч, үнийн дүн бүхий орлого шаардах хуудсанд үндэслэн тайлан гаргах
  • Бараа материалын хөдөлгөөнийг хариуцсан нягтлан бодогчийн зөвшөөрлийн дагуу хийх
  • Бараа материалыг зохих журмын дагуу гаргаж олгох
  • Санхүү мөнгөтэй холбоотой үүссэн асуудлыг үнэн зөв , шуурхай шийдвэрлэх ёс зүйтэй
  • Эрүүл мэндийн салбарт няраваар ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт
  • Төгссөн их дээд сургуулийн дипломын эх хувь, хуулбарын хамт
  • Иргэний үнэмлэхний хуулбар /Нотариатаар  баталгаажуулсан/
  • 4% цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан/
  • Гурван үеийн намтар
  • Нийгмийн даатгалын дэвтэр эх хувь
  • Өмнө ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /Гараар бичих/

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2018 оны 06-р сарын 22-ны өдөр 

Хаяг: СХД-ийн 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ

            Нэмэлт мэдээллийг 99143996 утсаар авна уу.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter