Таны мэдлэгт
ДЭМБ зоонозын арьсны өвчнүүдийн талаар сургалтын зурагт заавар нийтэллээ
1545

2018 оны 06-р сарын 08. Женев. ДЭМБ эрүүл мэндийн ажилтнуудад зориулан Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийн бүлэгт хамаарах арьсны өвчнүүдийн шинж тэмдгүүд, тэдгээрийн харагдах байдлыг хялбархан таних сургалтын зааврыг нийтэллээ.

Арьсны өвчнүүд нь нийт хүн амд түгээмэл тохиолддог, дэлхий даяар 900 сая хүний тохиолдол бүртгэгддэг. Голлох таван шинж тэмдэг нийт өвчнүүдийн 80%-д нь илэрдэг 1. 

“Энэхүү сургалтын заавар нь нийтлэг тохиолддог арьсны өвчнүүдийн талаарх мэдээллийг энэ өвчнүүдийн тухай мэдлэг олгогдоогүй эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан бөгөөд нөгөө талаар ДЭМБ-ын бүх нийтийн эрүүл мэндийг хангах хүчин чармайлтад дэмжлэг болж байна” гэж төслийн удирдагч, Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийг хянах албаны эрүүл мэндийн ажилтан Dr Kingsley Asiedu хэлжээ. Тэрээр цааш нь “Зааврыг судалснаар нийтлэг тохиолддог арьсны өвчнүүдийг тодорхойлж, хялбархан эмчлэх өргөн боломжтой болох юм” гэж дурьджээ.

Зарим арьсны өвчнүүд нь удаан хугацаанд хөдөлмөрийн чадвар алдах, тахир дутуу болох, яршах байдалд хүргэдэг. Тус заавар нь арьсны өвчнүүдийг хянах, эмчлэх, өвчтөнүүдийг асрах үйл ажиллагаануудыг хязгаарлагдмал нөөцийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх, эмчилгээний хамрах хүрээг өргөжүүлэхтэй хослуулах ДЭМБ-ын хүчин чармайлтын нэг хэсэг болж байна.

Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийг хянах албаны Өвчний менежмент, Шинэчлэл ба эрчимжүүлэлтийн нэгж (Innovative and Intensified Disease Management unit of the Department of Control of Neglected Tropical Diseases)-ийн зохицуулагч Dr Daniel Argaw Dagne  “Хүн амын дунд нийтлэг тохиолддог арьсны өвчлөлүүдийн илрүүлэг, эмчилгээг дээшлүүлэх, нийтийн эрүүл мэндийн халамжийг өргөжүүлэх үйл ажиллагаануудыг нэгэн чиглэлд оруулахыг Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийг хянах алба зорилгоо болгож байна” гэж хэллээ. Мөн тэрээр “Манай нэгтгэгдсэн арга барилын амжилт нь арьсны олон өвчнийг зөв тодорхойлдог сайтар бэлтгэгдсэн эрүүл мэндийн болон олон нийтийн сайн дурын ажилтнуудын үйл ажиллагаатай шууд холбоотой” гэлээ.

Нэг удаагийн арьсны үзлэгийн аялалаар хүмүүсийн өвчлөл, түүний олон янз байдлыг илрүүлэх  боломж бий болдог. Олон нийт, боловсролын байгууллагуудын хамтын оролцоо нь оношилгооны өртөг, чирэгдлийг багасгах бүх нийтийн арьсны эрүүл мэндийг сайжруулахад чухал хувь нэмэртэй.

“Арьсны нийтлэг өвчнүүд нь арьсны гаднах шинж тэмдгээр илэрдэг тул Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдийн шинжээчид, арьсны судлаачидтай хамтран энэхүү гарын авлагыг боловсруулсан” гэж ИБУИВУ дахь Олон улсын арьсны судлалын профессор Rod Hay хэлээд цааш нь “Энэхүү зааварт оношилгооны энгийн схемийг эрт илрүүлэг, тохиолдлын нэгдсэн менежментийг дэмжих үйл ажиллагааны замуудтай хамт тусгасан” гэлээ.

Халуун бүсийн хайхрагддаггүй өвчнүүдэд хамаарах арьсны өвчнүүдэд Buruli ulcer, cutaneous leishmaniasis, post kala-azar dermal leishmaniasis, leprosy, lymphatic filariasis, mycetoma, onchocerciasis, scabies and yaws. Нийтлэг тохиолддог арьсны өвчнүүд: fungus, pyoderma, scabies, acne, eczema and warts багтдаг. Та бүхэн хүсвэл эх сурвалж руу орж зааврын эхийг үзнэ үү.   

1 –  Hay RJ, Johns NE, Williams HC, Bolliger IW, Dellavalle RP, Margolis DJ, Marks R et al. The global burden of skin disease in 2010: an analysis of the prevalence and impact of skin conditions. J Invest Dermatol. 2014;134:1527–34. doi:10.1038/jid.2013.446.

Эх сурвалж: http://www.who.int/neglected_diseases/news/WHO-publishes-pictorial-training-guide-on-neglected-skin-disease/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter