2018 оны 06-р сарын 08. Женев. Галзуу өвчин тус улсад тэргүүлэх зоонозын өвчнөөр тооцогддог. Нийслэл болох Овагадогу хотод жил бүр 4000 гаруй хүн нохойд хазуулсан нь мэдээлэгддэг бөгөөд 2003-2014 онд 60 галзуугийн хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд тухайн улсад хэрэгжсэн өвчнийг хянах стратеги нь үр дүн муутай байсан.
Dr Madi Savadogo болон түүний багийнхан олон нийттэй хамтран хийсэн уг судалгаанд 616 хүн оролцож, нохойн популяцийн тоо толгой, галзуу өвчний талаар нутгийн иргэдийн хандлага, зан үйлийг тогтоожээ.
“Охиноо өвдөж, нас бартал энэ өвчин (галзуу)-ий аюулыг бид мэддэггүй байсан. Тэр маань 3 сарын өмнө золбин нохойнд хазуулснаас хойш өвдөж, нас барлаа. Манай гэр бүлийнхэнд маш харамсалтай байна” гэж тухайн нутгийн иргэн өгүүлж байна.
Судалгааны дүнгээр нийт өрхийн 55% нь доод тал нь нэг нохой тэжээдэг нь тогтоогдсон. Асуумж судалгаанд оролцогчдын 94.6% нь амьтны галзуу өвчний тухай, 71.4% нь хүний галзуу өвчний тухай сонсож байсан, 51.1% нь нохойд хазуулсны дараах урьдчилан сэргийлэлтийн талаар мэддэг нь тогтоогджээ. Мөн тэжээвэр амьтадтай өрхүүдийн цөөн хувь нь амьтнаа вакцинжуулдаг, 70% нь нохойн вакцинжуулалтыг засгийн газраас дэмжих ёстойг мэддэг гэжээ.
Буркина Фасо улсад галзуу өвчний хяналтын талаар маш их зүйл хийх шаардлагатайг судалгааны дүн харуулжээ. Нохой эзэмшигчдэд нийгэм, эдийн засгийн хувьд шаардлагатай зүйлүүд ялангуяа нохойн вакцинжуулалтыг дээшлүүлэх, өвчний таалаарх мэдлэгийг сайжруулах, эмнэлгүүдийн өртөлтийн дараах эмчилгээний чадавхийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: http://www.who.int/rabies/about/en хаягаар үзнэ үү.
Эх сурвалж: http://www.who.int/rabies/news/engaging-communities-through-rabies-research-in-Burkina-Faso/en/