ЗӨСТ
Увс нуурын дагуу ус, намгийн шувуудын ажиглалт, тооллого хийлээ
1390

2018 оны 05-р сарын 22-23-ны өдрүүдэд Увс аймгийн ЗӨСТ Увс нуурын урд эргээс зүүн хөвөө хүртэл нуурын дундах цол (арал) болон нуурын ойролцоох жижиг нууруудаар нийт 35км газрыг хамруулан 10 цэгт үзлэг тандалт хийлээ. Хээрийн судалгааны цэгэн тооллогын арга, бүртгэн тэмдэглэх аргуудыг ашиглав. Ус, намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийхэд нийт 18 зүйлийн 4500 гаруй шувуу тоологдлоо. Ажиглалт, тооллого хийх үед шувууны сэг зэм 9 бодгаль цахлай, тураг гогой, алаг шунагаач, хээрийн галуу зэрэг шувуудын сэг зэм тоологдлоо. Тоологдсон сэг зэмийн ихэнх нь хуучирч муудсан болон 2 шинэ үхдэлийг түргэвчилсэн тест тавьж үзэхэд шувууны томуугийн вирус илрээгүй. Өвчтэй болон сэжигтэй шувуу ажиглагдаагүй.
Шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн өмнөх жилтэй харьцуулахад ижил түвшинд байна. Увс нууранд ирсэн усны шувуудын зүйлийн бүрдэл, тоо толгой өмнөх жилтэй харьцуулахад ихэссэн ба энэ нь цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой байж болох юм.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter