Цаг үеийн
Цахим хурал хийлээ
791

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Увс аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүдтэй хамтарсан цахим хурлыг 2018 оны 06-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Цахим хурлаар Увс аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй хачгаар дамжих халдварын хүний өвчлөлийн өнөөгийн байдал, тандалт судалгааны чиглэл, өвчлөлийн үед хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг богино хугацаанд шуурхай зохион байгуулах чиглэлээр санал солилцож, төвийн халдвар хариуцсан мэргэжлийн багийн гишүүдээс цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тус аймгийн мэргэжилтнүүдэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө.

Нийтлэсэн огноо: 2018.06.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter