ЗӨСТ
Ариутгал, халдваргүйтгэл хийлээ
1694

Өмнөговь аймгийн ЗӨСТ нь Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд болон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Өмнөговь аймгийн Даланзадгад, Баяндалай, Хүрмэн, Ханхонгор, Цогтцэций зэрэг сумдын эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хувийн эмнэлэг, хүүхдийн зуслан зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл хийсэн. Дээрх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 15 албан байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан ба 39 албан байгууллага, аж ахуйн нэгж, 3 өрх айлын бохирын цэгт урьдчилан сэргийлэх болон голомтын халдваргүйтгэлийг заавар журмын дагуу хийсэн. 2018 оны эхний хагас жилийн байдлаар нийт 9900м2 талбайд халдваргүйтгэл, 940 м2 талбайд шавжгүйтгэл, 350 м2 талбайд мэрэгчгүйтгэлийн ажил тус тус хийгдсэн байна.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter