ЗӨСТ
Байгалийн голомтын хяналт, тандалтын шинжилгээ хийлээ
920

Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 оны 06-р сарын 04-ээс 06-р сарын 15-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Булган сумын Лагшин, Дэлүүн сумын Тал нуур, Хүйтэн нуур, Тугал нуур, Буга салаа, Толбо сумын Хар хатуу, Хавсал, Улаан хатуу, Дөрөө нуур цурав голомтод тарваган тахлын хайгуул шинжилгээг хийж гүйцэтгэлээ. 
Хайгуул шинжилгээгээр тарвага, огдой, урт сүүлт зурамны тооллого болон бүлийн ажиглалт, махчин шувуудын тооллого зэрэг судалгааны ажил хийлээ. Тарваган тахлын үүсгэгч илрүүлэх зорилгоор тарвага, огдой, зурам болон тэдгээрийн үс, ноолуурын бүүрэг, махчин шувуудын гулигдас цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулж байна.

Хайгуул шинжилгээ хийх хугацаанд дээрх 3 сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт оршин сууж байгаа 150 хүн амд тарваган тахал өвчнөөс сэргийлэх сургалт сурталчилгааны ажил зохион байгуулж, 250 ширхэг санамж хуудас тараалаа.

Баян-Өлгий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.06.18

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter