ЗӨСТ
Боомын тандалт судалгаа хийлээ
817

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2018 оны 05-р сарын 23–28–ны хооронд боомын тархвар зүйн тандалт судалгаа хийх, сорьц цуглуулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийт, Туул тосгон, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багануур дүүргийн 199 иргэнээс тархвар судлалын асуумж судалгаа авч, боом өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тараан 31 цэгт газраас нийт 308 сорьц материал дээжлэн лабораторит шинжилгээ хийв.

Судалгаанд хамрагдсан иргэдийн мэдлэгийн түвшин 62%, боом өвчнөөс өртөхөөс сэргийлэх дадал хандлага 42%-тай буюу хангалтгүй үзүүлэлт гарсан байна.

Лабораторийн шинжилгээгээр боом өвчний үүсгэгч илрээгүй.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter