ЗӨСТ
Тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ
734

Дундговь аймгийн ЗӨСТ 2018 оны 06-р сарын 19-25-ны өдрүүдэд эпизоотологи хайгуул шинжилгээний төлөвлөгөөний дагуу тарваган тахлын байгалийн голомт хяналтын  хайгуул шинжилгээг Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт хийж гүйцэтгэлээ. 

Шинжилгээнд Дэрэн сумын 45000 га талбай нутагт тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, нягтшил, тархалтын судалгааг хийж, шинжилгээний хугацаанд 54 га талбайд хайгуул хийн 11 цэгт газраас махчин шувууны гулгидас цуглуулан лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Жижиг мэрэгчийн нүхний амсар, үс ноолуурын бүүрэг цуглуулан зүйлийн бүрдэл, нягтшлыг үнэлэх судалгааг хийж байна.

Мөн тус сумын 24 өрхийн 45 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг хандлага, эрсдлийг үнэлэх зорилгоор асуумж судалгаа авч, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, 4 багийн 120 иргэдэд бэтэг, хачгаар дамжих халдвар, галзуу, тарваган тахал өвчнөөс сэргийлэх гарын авлага тараан, сумын ЭМТ-ийн уламжлалт хамгаалах өмсгөлийн иж бүрдлийг үзэн зөвлөмж өгч ажиллалаа.

Лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter