ЗӨСТ
Өмнөговь аймгийн Баяндалай, Хүрмэн, Ханхонгор сумдад ажиллалаа
874

Өмнөговь аймгийн ЗӨСТ 2018 оны төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Баяндалай сумын Зуслан, Дөт, Хаалга, Хүрмэн сумын Булаг, Ногоон чулуут, Угалзан, Ногоон чулуут, Цахир, Адуун чулуун, Ханхонгор сумын Оюут, Хөх хошуу газарт тарваган тахлын байгалийн голомт хяналтын гүнзгийрэл шинжилгээг хийлээ. Тус шинжилгээгээр мэрэгч амьтдын тархалтыг тогтоох, голомтын агуулагч, дамжуулагчдын зүйлийн бүрэлдэхүүн, нягтшил, экологи, популяцийн судалгаа хийх, лабораторын шинжилгээнд хамруулах, голомтот нутгийн малчид, иргэдэд “Зоонозын халдвараас сэргийлье” сэдэвт сургалт хийх зэрэг ажлыг зохион байгууллаа.

Тандал шинжилгээнд нийт 63000 га талбайг хамруулан дээж цуглуулж лабораторийн шинжилгээнд хамруулсан. Лабораторийн шинжилгээгээр тарваган тахал ба хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter