ЗӨСТ
Тарваган тахлын тандал судалгаа хийлээ
969

Увс аймгийн ЗӨСТ 2018 оны 06-р сарын13-25-ны хооронд Увс аймгийн Ховд суманд Шинээр болон сэргэн тархаж буй халдваруудыг тандах, голомтот нутгуудын байгалийн голомтын төлөв байдлыг тодорхойлох, агуулагч, дамжуулагч амьтдын тархалт, нягтшлыг үнэлэх, хүн амд зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилгоор ажиллалаа.

Тус сумын Ёл бэрд, Шар дал, Цагаан зааг, Гоожуурт, Шашаа худаг зэрэг газарт тарваган тахлын тандал шинжилгээг хийж, 45000  га талбайд тархсан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл нягтшил, тархалтын судалгааг хийлээ. Шинжилгээгээр сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Жижиг мэрэгчийн нүхний амсар, үс ноолуурын бүүрэг цуглуулан зүйлийн бүрдэл, нягтшилыг үнэлэх судалгааг хийж байна.

Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter