Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж буйтай холбоотойгоор иргэд Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүс болон улсынхаа байгалийн үзэсгэлэнт газруудад амралт, зугаалгаар явахдаа хачигт хазуулан хачгаар дамжих халдварт өвчний эрсдэлд өртөх магадлалтай тул өөрийгөө болон гэр бүл, найз нөхөддөө мэдлэг олгох үүднээс дараах мэдээллүүдэд анхаарлаа хандуулна уу.