Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж буйтай холбоотойгоор иргэд Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүс болон улсынхаа байгалийн үзэсгэлэнт газруудад амралт, зугаалгаар явахдаа
- хачиг болон шумууланд хазуулахаас сэргийлэх,
- тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байх,
- галзуу өвчтэй гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэлээс өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалж, урьдчилан сэргийлэх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.