Таны мэдлэгт
Элэгний халдварын эсрэг эмийн хандивын шинэчлэсэн гэрээг байгууллаа
3082

2018 оны 07-р сарын 23. Женев. 
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь Novartis эмийн компанитай фасциолёз өвчин нутагшмал орнуудад уг өвчний эмчилгээнд trichlabendazole эмийн хандивыг үргэлжлүүлэх талаар хэлэлцэж гэрээнд гарын үсэг зуржээ.
Novartis International AG компани Базел хотноо байрладаг Швейцарийн үндэстэн дамнасан олон улсын эмийн компани юм. Зах зээлийн нийлүүлэлт, борлуулалтыг эрхэлдэг эмийн томоохон компани юм.
Фасциолёз нь хавтгай шимэгч хорхойгоор дамждаг (хавтгай хорхой, навч хэлбэрийн хорхой) ихэнхдээ элгэнд халдварладаг халуун орны анзаарагддаггүй халдвар юм.

“Өнөөдрийн гэрээ нь хэдэн зуу, мянган ядуу хүмүүс үнэ төлбөргүй эмчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхэд ДЭМБ болон салбар хоорондын оролцоо, дэмжлэгт ажил үргэлжилж байгааг харууллаа” гэж ДЭМБ-ын Халдварт Өвчний асуудал хариуцсан ерөнхий захирлын туслах Доктор Ren Minghui хэлээд “Халдвартай хүмүүсийг эмчлэх, өсөн нэмэгдэж байгаа өвчлөлөөс сэргийлэх хамгийн хурдан арга бол богино хугацаанд эмчлэх явдал бөгөөд хүмүүсийн дунд халдвар дамжих явцыг бууруулахад чиглэсэн бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зохистой”-г тэмдэглэсэн.

ДЭМБ-ын тооцоолсноор дэлхийн 70 гаруй оронд 2.4 сая хүн халдвар авч, хэдэн сая хүн халдварын эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. Фасциолёзоос ангид тив гэж үгүй, амьтны өвчлөл бүртгэгдсэн орнуудад хүний өвчлөл бүртгэгддэг. Өмнөд Африкийн Нил мөрний хөндий, Каспийн тэнгисийн сав газар, зүүн болон зүүн өмнөд Азийн орнуудад фасциолёзын халдвар өндөр байна. 
Дэлхийн эрүүл мэндийн группын тэргүүн Patrice Matchaba “Анзаарагддаггүй халуун орны өвчний эсрэг тэмцлийг дахин авч үзэж удаан хугацааны амлалтаа биелүүлэх баталгаа болсны дээр 2022 он хүртэл хандивыг сунгаж байгаа” тухай мэдэгдлээ.

Гэрээний дагуу Novartis компани фасциолёзын эмчилгээнд зориулж жил бүр 600 000 чанарын хувьд баталгаажсан шахмалыг (250 мг) хандивлахаар тохиролцсон байна (2019-2022). Novartis нь 2005 оноос хойш ДЭМБ-аар дамжуулан эмийг хандивлаж, 2 сая хүнд үнэгүй эмчилгээ хүргэсэн байна. Trichlabendazole нь фасциолёзын эмчилгээнд ДЭМБ-аас санал болгосон эм бөгөөд бэлэг боловсорсон, бие гүйцсэн шимэгчийн эсрэг үйлчилгээтэй, эдгэрэлтийн түвшин өндөр байна. Эмчилгээний үр дүн багатай үед ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу тунг нэмэгдүүлж хэрэглэж болно.

“Энэ хандив нь өргөн хүрээтэй хөтөлбөрөөр ялангуяа өвчлөл ихтэй газруудад урьдчилан сэргийлэх эмчилгээг олон улс орон үргэлжлүүлэх боломжийг олгож байна” гэж ДЭМБ-ын халуун орны анзаарагддаггүй халдварт өвчний хяналтын албаны эмч Antonio Montresor хэлээд “Халдварын эрчим, халдварын магадлал хамгийн өндөр байдаг сургуулийн насны хүүхдүүдэд хүргэх, алслагдмал эрүүл мэндийн төвүүдэд эмийн хүртээмж хангалттай байгаа” тухай дурьджээ.

Амьдралын эргэлт:
Фасциолёз нь шимэгчийн авгалдай бүхий усны ургамлыг хүн залгиж, хэрэглэх үед халдвар дамждаг. Fasciola hepatica болон F. gigantica гэсэн 2 зүйл трематод фасциолёз өвчнийг дамжуулна.

Амьдралын мөчлөг нь жинхэнэ эзэн (бие гүйцсэн хорхой шимэгчилнэ) завсрын эзэн (шимэгчийн авгалдайн үе шат явагдана), дамжуулагч (усны ургамал) гэсэн эргэлтээр явагддаг цогц нарийн бүрдэлтэй. 
Цэнгэг усан санд халдвартай амьтан орсноор халдварын үйл явц эхэлнэ. Шимэгч амьтны цөсний сувагт амьдрах бөгөөд өндөг нь ялгадсаар гадагшилж авгалдай болох ба ихэнхдээ усны дунд (завсрын эзэн) шимэгчилнэ. Усны дунд авгалдай үржиж, олон тооны авгалдай усанд унана. Тэдгээр нь ойр орших усны ургамлын навч, ишинд хүрэлцэж жижиг цист үүсгэнэ. Тэрхүү жижиг цист бүхий ургамлыг залгих, авч хэрэглэх үед халдвар дамжина. Фасциолёзын халдвар дамжихад усны-гаа болон усны байцаа зэрэг ургамлууд нилээд холбогдолтой.

Сэргийлэлт:
Амьтны ялгадсаар бохирлогдоогүй усанд хүнсний ногоо тариалах, өвчний талаарх мэдлэг, сэрэмжлүүлгийг дэмжих явдлыг удаан хугацааны турш хийх нь чухал холбогдолтой. 
Хэрэглэхийн өмнө хүнс, хүнсний ногоог бүрэн болгох нь чухал.
Гэрийн тэжээмэл амьтдыг эмчлэх, бэлчээрийг зохистой ашиглах, дунгийн тоо толгойг хянах зэрэг орчны бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд удаан хугацааны хяналт тавих замаар хөдөө аж ахуй, нийгмийн эрүүл мэндийг арга хэмжээг хэрэгжүүлэх нь зохистой.

Эмийн (Triclabendazole) хэрэглээ:

  1. Triclabendazole -ийг Novartis компани Egaten нэрээр худалдаалдаг. 
  2. ДЭМБ-аас 10 мг/кг биеийн жинд 1 тунг практик болон урьдчилан сэргийлэх химийн эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөг. Эмчилгээний үр дүн хангалтгүй тохиолдолд тунг 20 мг/кг биеийн жинд 1 тунг 2 хувааж 12-24 цагийн зайтай хэрэглэнэ.

Энэхүү шимэгчийг 2016 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт нядалгаа хийсэн малаас илрүүлж үр дүнг мал эмнэлгийн хэвлэлүүдэд нийтлүүлсэн байдаг.

Triclabendazole эмийн хандив тусламжийн талаархи мэдээллийг http://www.who.int/…/renewed-medicine-donation-sustain-…/en/ хуудаснаас авч болно.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter