ЗӨСТ
ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Хөвсгөл аймагт ажиллалаа
879

ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн захирал Др Шин Ён Су Эрүүл мэндийн яамны ажлын хэсгийнхэн болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица нарын хамт 2018 оны 07-р сарын 24-25 өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллан орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Хөвсгөл аймгийн удирдлагууд ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн захирал Др Шин Ён Су-г хүлээн авч уулзан орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр дундаа бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын явц байдал, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ажлын хэсгийнхэн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Шуурхай удирдлагын нэгжийн нээлтэнд оролцож, Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгуулагуудтай цахимаар холбогдож, Хөвсгөл аймгийн хачгаар дамжих халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авлаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.07.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter