Цаг үеийн
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
1252

Баянхонгор аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол 2018 оны 07-р сарын 30-ны өдөр бүртгэгдэж, 2018 оны 07-р сарын 31-ний өдрийн ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн.

Өвчтөний нэгдүгээр хавтлын 8 хүн, хоёрдугаар хавьтлын 19 хүн байгааг илрүүлэн тогтоож, тусгаарласан ба эдгээр хүмүүсээс шинж тэмдэг илрээгүй.

Он гарсаар тус аймгаас тарваган тахлын 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь иргэд тарвага хууль бусаар агнаж, худалдаалж, хүнсний зориулалтаар хэрэглэж байгаа зэрэг нь халдвар авах эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Нийтлэсэн огноо: 2018.07.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter