ЗӨСТ
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгууллаа
1289

Монгол Улсын Дархлаажуулалтын хуулийн дагуу орон даяар 2018 оны 07-р сарын 16-27-ны өдрүүдэд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгууллаа. Орон нутаг дахь ЗӨСТ-үүд аймагтаа тарваган тахлын эсрэг дархлаажуулалтын ажлыг зохион байгуулав.

Дархлаажуулалтын ажлын хүрээнд Нийслэлийн ЗӨСТ 2018 оны 07 сарын 26-27-ны өдрүүдэд Нийслэлийн ЭМТ-ийн Халдвартын тасаг, ӨЭМТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч, сувилагч, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид нийт 927 хүнд 95,6% тай амжилттай хийж дууслаа. Дархлаажуулалтад 410 эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, 12 тарваган тахлын цэвэр өсгөвөр, туршилтын амьтад болон халдвартай халдварын сэжигтэй материалтай ажиллагсад, 376 мэргэжлийн хяналт болон хууль сахиулахын байгууллагын ажилтнууд, 12 тарвага түүхий эдтэй ажиллагсад болон анхан шатны боловсруулалт хийдэг байгууллагын ажилчид, 2 тарваган тахлын голомт нутаг геологи, хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг хүмүүс, 40 малчид хамрагдлаа. Дархлаажуулалтын дараа вакцины дараах хариу урвал илрээгүй. Мөн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн ажилчдад тарваган тахал өвчний тухай болон хэрхэн сэргийлэх талаар сургалт хийлээ.

Өвөрхангай аймгийн ЗӨСТ 2018 оны 07-р сарын 23-26-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд тарваган тахлын дархлаажуулалтын ажлыг зохион байгуулж, ЭМГ, ОБХ, ЦГ, БОЭТ, Тагнуулын газрын ажилтан албан хаагч, Арвайхээр сум дахь төв захын ажилчид, иргэд нийт 456 хүнийг хамруулж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг хийлээ.

Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2018 оны 07-р сарын 16-27-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн голомтот нутаг болон эрсдэлтэй бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлын зохион байгуулж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Цэцэрлэг, Арбулаг, Мөрөн сумдуудын 1404 хүнийг тарваган тахлын эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.

Нийтлэсэн огноо: 2018.07.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter