ЗӨСТ
“Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвт сургалт зохион байгууллаа
1457

Дундговь аймгийн Засаг даргийн тамгын газраас 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэхүү жилийн ажлын хүрээнд 2018 оны 07-р сарын 23-27-ны өдрүүдэд Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье”, “Амьдралын зөв дадал хэвшилд уламжлалт анагаах ухаан” сэдэвт 5 удаагийн сургалтыг уламжлалт анагаах ухааны төвтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтаар “Зоонозын халдварын байгалийн голомт”, “Тарваган тахал, боом, галзуу, хачгаар дамжих халдварын эмнэлзүй, тархвар судлал, урьдчилан сэргийлэлт”, “Уламжлалт анагаах ухааны явдал мөрийн эмчилгээ, хооллолт”, “Уламжлалт аргаар нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдээр сургалт хийж, аймгийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, ШШГА, ТХДЖТеатр, музей, номын сан, МХГ, БОАЖГ, Стандарт хэмжил зүйн төв, ГХБХБГ, УЦУОША, ГБХЗХГ, ОНӨГ, ХОХБТХ, ШШАлба  зэрэг байгууллагын  төрийн албан хаагчид,  иргэд нийт  133 хүн хамрагдлаа.

Мөн сургалтын үеэр ЗӨСТ болон УАУТ нь байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилсан самбар үзүүлэн гаргаж, бэтэг, бруцеллёз, галзуу, тарваган тахал зэрэг зоонозын халдвараас сэргийлэх сурталчилгааны материал тараалаа. 

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.08.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter