Цаг үеийн
Өдөрлөг зохион байгуулав
903

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн захирагч Хурандаа С.Пүрэвдорж, Зоонозын өвчин судлалын Үндэсний Төвийн ЗТХНСА-ны дарга Б.Амгаланбаяр нарын хамтран баталсан удирдамжийн дагуу 2018 оны 08-р сарын 17-ны өдөр ЗӨСҮТ-ийн Эрсдэлийн удирдлага, бэлэн байдал, тандалт судалгааны тасгийн эмч, мэргэжилтнүүд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 160 гаруй алба хаагчдад “Зоонозын өвчний хяналт, сэргийлэлтийн арга хэмжээ” өдөрлөг зохион байгуулж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүн амын дундах зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг сайжруулах, эрүүл аж төрөх зөв дадал, хандлагыг хэвшүүлэх ажлын хүрээнд хамтын ажиллагааг эхлүүлж, сургалт зохион байгууллаа.

Мөн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн төлөөлөл ЗӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүдэд байгууллагынхаа түүхэн замнал, онцлогийг танилцуулав.

Уг өдөрлөг зоонозын халдварт өвчний улиралчлалын үед зохион байгуулагдсан нь ард иргэд, албан байгууллага халдварын эрсдэлээс сэргийлэх, бэлэн байдлаа хангах туршлагаа хуваалцахад ач холбогдлоо өглөө.

Нийтлэгдсэн огноо: 2018.08.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter