Шувууны томуу нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Агаар дуслын болон шууд хавьтлын замаар хурдан тархдаг. Тэжээвэр шувууд нь зэрлэг шувуудтай тэжээл, ус бэлчээрээр шууд нийлж байдаг нь нүүдлийн шувуудаас тэжээвэр шувууд, мал, амьтдад улмаар хүнд дамжин халдварлах магадлалтай тул шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлээрэй.






