ЗӨСТ
Ус, намгийн шувуудын ажиглалт хийлээ
2060

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханхонгор сумын нутаг дэвсгэрт орших нуур, цөөрөмд ус, намгийн шувуудын ажиглалт, тооллогыг хийлээ. Энэхүү ажиглалтыг Ханхонгор сумын Хадат цөөрөм, Даланзадгад сумын Далан булаг, Мандал-Овоо сумын Онгийн гол зэрэг газруудад гүйцэтгэсэн. Тус ус, намгийн нүүдлийн шувуудын тооллогоор 32 ангир, 7 нугас, 8 тогоруу, 18 алаг ээтэн, 18 хун тоологдлоо. Тус ажиглалтын явцад шувууны томуугийн болон ямар нэгэн шалтгааны улмаас гэмтсэн болон үхсэн шувуу тааралдсангүй. Мөн дээрх сумдын иргэдэд шувуугаар зөөвөрлөгдөн орж ирэх зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх талаар сургалт хийлээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2018.08.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter