ОХУ-ын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн 80 жил, Оросын Шинжлэх Ухааны Академийн 300 жилийн ойд зориулсан “ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНД – ҮНДЭСНИЙ ЭРҮҮЛ МЭНД: Суурь ба хэрэглээний судалгаа” олон улсын оролцоотой Бүх Оросын эрдэм шинжилгээ, практикийн бага хурал 2024 оны 5-р сарын 13-15 –нд танхим ба онлайн хосолсон хэлбэрээр зохион байгуулагдахаар төлөвлөсөн байна.
Уг хурал нь Байгаль нуурын бизнес төвд 5-р сарын 13, 14-нд Гэр бүлийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлын эрдэм шинжилгээний төвд 5-р сарын 15-нд болно.
Эрхэм эрдэмтэн, судлаачид, эмч, мэргэжилтнүүд та бүхнийг дээрх хурал болон хурлын хүрээнд 2024 оны 5-р сарын 14 (урьдчилан төлөвлөж буй огноо)-нд зохион байгуулагдах “Зоонозын халдвар” салбар хуралдаанд танхимаар болон онлайнаар оролцохыг урьж байна.
Дээрх хурлын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. зоонозная секция_14_мая_2024
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эрдмийн зөвлөл
Нийтэлсэн огноо: 2024.04.11