Ховд аймгийн Цэцэг суманд бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 2 тохиолдлын онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдлаа. Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Батлагдсан 2 тохиолдлын 1-р хавьтал 146, 2-р хавьтал 504 хүнийг тогтоож, эхний ээлжинд 1-р хавьтлын 146 хүний сорьц цуглуулан шинжилгээ хийж байна.
Нийтлэгдсэн огноо: 2020.07.01