ЗӨСТ
Хөвсгөл аймгийн ЗӨСТ тандалт шинжилгээ хийлээ
1465

Хөвсгөл аймгийн ЗӨСТ 2020 оны 06-р сарын 16-23-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 7 секторын 59150 га талбайг хамруулан тарваган тахлын байгалийн голомт хяналтын хайгуул шинжилгээ хийж, тус сумын 2-6 дугаар багийн 249 хүн амыг хамруулан тарваган тахал, галзуу өвчний мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх тандал судалгааг хийж, ард иргэдэд яриа таниулга хийн ажиллалаа.

Мөн Арбулаг сумын 5 гол, нуур, Эрхэл нууранд ус, намгийн шувуудын тооллогыг хийж, 12 зүйлийн 3456 шувуудыг тоолж бүртгэлээ.

Эрүүл мэндийн төвийн зоонозын халдварт өвчний үеийн бэлэн байдлыг шалган заавар зөвөлгөө өгч, COVID-19 халдварын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар сургалт хийв.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.07.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter