ЗӨСТ
Говь-Алтай аймгийн Алтай суманд тарваган тахал болон холер өвчний хайгуул шинжилгээний хийлээ
1020

Говь-Алтай аймгийн ЗӨСТ 2018 оны 09-р сарын 06-ны өдөр Алтай сумын Эрүүл мэндийн төвийн албан хаагчдад зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт семинар явуулж, малчид, ард иргэдэд галзуу, тарваган тахал, боом, хачгаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  гарын авлага тараалаа. Мөн хамрагдсан сумын ЭМТ зоонозын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнд бэлэн эсэх, хамгаалах өмсгөлийн тоо, бүрдэл стандарт хангасан байдалд үзлэг хийж мэргэжил арга зүйн зөвлөмж өгөв.

Мөн 2018 оны 09-р сарын 08-ны өдөр тус сумын нутаг дахь Цагаан байшинт Алтайн хүдэрийн ундны ус болон ахуйн хэрэглээний ус, хоолны танхимаас холерын шинжилгээний дээж авч, лабораторийн шинжилгээнд хамруулав.

2018 оны 09-р сарын 05-10-ны хооронд Алтай сумын Аж Богдын нуруунд Загалын овоо, Их овоо зэрэг газруудад нийт 3 сектор талбайд хайгуул шинжилгээ хийлээ. Шинжилгээний үеэр тарваган тахлын агуулагч, дамжуулагчын сэг зэм тааралдаагүй болно.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter