ЗӨСТ
Зоонозын өвчний хяналт, шинжилгээ хийгдлээ
79

Багануур дүүрэг дэх Нийслэлийн ЗӨСТ 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Холер өвчний болон тарваган тахал, түүнтэй хам тохиолдох халдварын шинжилгээг 2018 оны 08 дугаар сард гүйцэтгэлээ. Холер өвчний хяналт шинжилгээг 2018 оны 08-р сарын 03-аас 08-р сарын 07-ыг хүртлэх хугацаанд Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрийг хамруулан гүйцэтгэж, цуглуулсан сорьц, материалд нян судлалын шинжилгээг хийлээ. Холерын хяналтын шинжилгээгээр цуглуулсан сорьцуудад холерын эмгэг вибрион болон холерын үүсгэгчтэй төст эмгэг, эмгэг бус вибрионууд илрээгүй.

Мөн тарваган тахал, түүнтэй хам тохиолдох халдварын хайгуул шинжилгээг 2018 оны 08-р сарын 08-аас 08-р сарын 29-ийг хүртэл Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлэгэр сумын нутагт гүйцэтгэлээ.

Тус шинжилгээгээр 4 сектор газрыг хамруулан агуулагч, дамжуулагч амьтад олзворлох, махчин шувуудын гулигдас цуглуулах, мэрэгч амьтдын нүх, ноохойд гадны шимэгч үзэх зэрэг ажлуудыг гүйцэтгэж, цуглуулсан дээжинд нян судлал, ийлдэс судлал, шимэгч судлалын шинжилгээ хийлээ. Энэ жилийн тарваган тахлын шинжилгээгээр Yersina pestis түүнтэй хам тохиолдох үүсгэгч илрээгүй.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter