НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ
Улсын хэмжээнд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 1207 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 105(8.7%) галзуугийн эрсдэлд өртсөн, 1075(89%) хачигт халдвар, 12(1.0%) бэтэг, 1(0.1%) хумхаа, 8(0.7%) боом, 6(0.5%) тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна.