Цаг үеийн
Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа бүс нутаг Дорнод аймгийн Чойбалсан суманд судалгааны ажил хийлээ
1109

Монгол Улс, БНХАУ-ын хил залгаа бүс нутаг Дорнод аймгийн Чойбалсан сумын “Хавирга” боомт орчим “Мэрэгч болон дамжуулагчаар дамжих халдварт өвчний тандалт судалгаа”-ны ажил хийлээ.

БНХАУ-ын Бээжин хот дахь Хорио цээр хяналтын академи, ӨМӨЗО-ны хилээр орох, гарахыг хянан шалгах хорио цээрийн товчоо болон Монгол улсын ЭМЯ-ны харъяа ЗӨСҮТ-ийн хооронд “Мэрэгчээр болон хачгаар дамждаг халдварт өвчний судалгаа” хийх хамтарсан гэрээний дагуу Дорнод аймгийн Чойбалсан сумын Хавиргын боомт БНХАУ-ын талд Хөлөнбуйр хотын Ар хашаатын боомт орчмын нутгаар 2018 оны 09-р сарын 01-10-ыг дуустал хийж гүйцэтгэлээ.

Энэхүү тандалт судалгаанд Дорнод аймгийн Чойбалсан сумын Хавиргын боомт орчмоос 50, БНХАУ-ын талд Хөлөнбуйр хотын Ар хашаатын боомт орчмын нутгаас 51 нийт 101 мэрэгч амьтан цуглуулж молекулбиологийн шинжилгээ хийлээ.

Нийтлэгдсэн огноо: 2018.09.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter