Зоонозын өвчин
Мал, амьтны галзуу өвчний 2018 оны эхний хагас жилийн мэдээ
1590

МОНГОЛ УЛСАД
Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээгээр 2018 оны эхний хагас жилийн байдлаар 14 аймгийн 78 сумын 202 голомтонд 345 мал, амьтан галзуу өвчнөөр өвчилсөн нь өмнөх 5 жилийн дундаж (360)-тай харьцуулбал 4.16%-р буурсан байна.
Өвчлөлийн тархалтын хувьд өмнөх жил (14 аймгийн 25 сум, Улаанбаатар хотын 3 дүүргийн 47 голомт)-тэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. (Хүснэгт 1.)
Олон жилийн үзүүлэлтээр өвчлөлийн улиралчлалын оргил үе 3-р сард тохиодог байсан бол энэ жил 4-р сард хамгийн олон (124 толгой) мал, амьтан өвчилсөн байна. 2018 оны эхний хагас жилийн байдлаар таван хошуу мал, нохой, муур, үнэг, хярс, дорго, тахь галзуугаар өвчилсөнөөс үхэр 29.85% (103), тэмээ 5.5% (19), адуу 2.2% (7), бог мал 33.9% (117), нохой 9.56% (33), үнэг 13.9% (48), хярс 0.289% (1), дорго 0.289% (1), тахь 0.289% (1), тус тус өвчилсөн байна.

Хүснэгт 1. Мал, амьтны өвчлөлийн байдал (2018 он МЭЕГ-ын мэдээгээр)

  Аймгийн нэр Сумын тоо Голомтын тоо* Бүгд мал амьтан
1 Архангай 5 8 8
2 Баян-Өлгий 6 16 87
3 Баянхонгор 5 7 15
4 Булган 4 5 7
5 Говь-Алтай 14 50 53
6 Дорноговь 2 2 2
7 Дундговь 2 3 3
8 Завхан 12 36 79
9 Өвөрхангай 7 29 31
10 Өмнөговь 6 11 11
11 Сүхбаатар 1 1 1
12 Увс 1 3 3
13 Ховд 5 14 20
14 Хөвсгөл 9 17 25
  ДҮН 78 202 345
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter