Цаг үеийн
ОХУ-ын Өвөр байгалийн тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран судалгааны ажил хийлээ
1381

ОХУ-ын Өвөр байгалийн тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран Дорнод аймгийн “Эрээнцав” хилийн боомт орчмын нутагт тандалт судалгааны ажил хийлээ.

ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Чит хот дахь Тарваган тахал эсэргүүцэн судлах төвтэй хамтран “Монгол улс, ОХУ-ын хил орчмын бүс дэх тарваган тахлын байгалийн голомтын орчин үеийн байдал” хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймгийн Чулуунхороот сумын хилийн бүс орчимд тарваган тахал өвчний тандалт судалгааг 2018 оны 08-р сарын 09-өөс 08-р сарын 29-ний хооронд хийж гүйцэтгэлээ.
Энэхүү тандалт судалгаанд Чулуунхороот сум орчим, Эрээнцав боомт, Хөх уул, Шаварт уул зэргээс нийт 53 амьтан, 72 шувууны гулигдас, 5 махчин шувууны зэм үхдэл, 7 сүүн тэжээлт амьтны ясны үлдэгдэл, 1245 гадны шимэгч цуглуулж молекулбиологи, ийлдэс судлалын шинжилгээнд хамруулсан.

Нийтлэгдсэн огноо: 2018.09.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter