Цаг үеийн
“Халдварт өвчний молекул биологийн оношилгоо qRT PCR” сургалт болж байна
1873

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдэлийг бууруулах (CBRN CoE initiative) санаачлагатай хамтран хэрэгжүүлж буй “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах P53” бүсийн төслийн хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд “Халдварт өвчний Молекул биологийн оношилгоо qRT PCR” сургалтыг тус төв дээр 2018 оны 09-р сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Английн эрүүл мэндийн төвийн судлаачид Кевин Ричардс, Деларам Акхавиен уг сургалтыг удирдана.

Сургалтад дараах байгууллагын мэргэжилтнүүд оролцож байна.

  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв
  • Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Мал эмнэлгийн хүрээлэн
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль
  • Мал эмнэлгийн сургууль

Нийтлэгдсэн огноо: 2018.09.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter