ЗӨСТ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдлаа
1040

2018 оны 09-р сарын 10-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагаан-Уул сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн шимэгч судлагч В.Баярдалай, халдвар судлагч Б.Урангэрэл нар оролцлоо. Тус сургуулиар иргэдэд “Хөвсгөл аймагт зонхилон бүртгэгддэг зоонозын халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдал, байгалийн голомт идэвхжсэн үед ард иргэдийн үүрэг”, “Тарваган тахал өвчний эпизоотологийн холбогдол, түүнээс сэргийлэх нь” сэдэвт сургалтуудыг орж, хулгайгаар тарвага агнаснаар хүлээх хуулийн хариуцлага, нөхөн төлбөр учрах эдийн засгийн хохирлын талаар танилцуулав. Мөн сумын нүүлгэн шилжүүлэлтийн бэлтгэл ажилтай танилцаж, хээрийн эмнэлгийн байршил, зайлшгүй байх шаардлагатай зүйлс, сумын эрүүл мэндийн албаны “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийсэн байдал зэргийг ЭМГ-ын мэргэжилтэнтэй хамтран шалгаж мэргэжил арга зүйн заавар, зөвөлгөө өгөв. Мөн зоонозын халдварт өвчний үед хэрэглэх тарваган тахлын 1-р зэргийн иж бүрдэл хувцас, нэг удаагийн өмсгөлийн бэлэн байдлыг хангуулж, хэрэглэх дадлага хийж хичээл зааж, яаралтай дуудлаганд ажиллах автомашины бэлэн байдлыг хангах зааварчилгаа өгч ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2018.09.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter