Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2018 оны 09-р сарын 24,25–ны өдрүүдэд боом өвчний хүн амын дундах тандалт судалгааг хийлээ. Тус хүн амын дундах тандалт судалгаанд Баян-Овоо сумын 4-р багийн иргэд, сумын Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг, Хаан банк, Төрийн банкны ажилчид, албан хаагчид, сургуулийн дотуур байрны хүүхдүүд зэрэг нийт 243 хамрагдсан. Уг боом өвчний тандалт судалгаанд зорилтот бүлгийн нийт 56 хүнээс асуумж судалгаа авч, санамж хуудас тараан ажиллалаа.
Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2018.09.28