ЗӨСТ
Тарваган тахал өвчөөс урьдчилан сэргийлэх эргүүл хяналтын пост ажиллалаа
1183

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ангахыг түр хугацаагаар хориглох” тухай А\278 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 08-р сарын 20-ны өдрийн А\594 дүгээр захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчин гарах, халдвар тархахаас урьчилан сэргийлэх зорилгоор 2018 оны 08-р сарын 20-оос 09-р сарын 25-ны хүртэлх хугацаанд Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Их Богдын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Зоонозын өвчин судлалын төв, Баянхонгор сумын Засаг даргын тамгын газар зэрэг 7 байгуулагын хамтарсан хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүл 24 цагаар ажиллалаа. Энэ хугацаанд нийт 577 тээврийн хэрэгсэл шалгаж, 73 зөрчил дутагдал илрүүлж, тухай бүр арилгуулж, 1073 хүнд ухуулга яриа хийж, сурталчилгааны материал тараалаа. Мөн 39 тарвагыг хурааж, заавар журмын дагуу устгал хийлээ.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2018.09.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter