Хөвсгөл аймгийн ЗД-ын 2018 оны 07-р сарын 30-ны өдрийн А/408-р тушаал, ЗӨСТ-ийн даргын 2018 оны 08-р сарын 06-ны өдрийн А/12-р тушаалын дагуу тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүний сэжигтэй өвчлөл гарсан тохиолдолд орон нутагт салбар хоорондын зөвлөл хамтран ажиллах, мэргэжлийн анги, албадыг дадлагажуулах зорилгоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй өвчлөл гарсан тохиолдолд орон нутагт авах арга хэмжээ” сэдэвт үзүүлэх сургуулийг 2018 оны 09-р сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгууллагдлаа.
Тус үзүүлэх сургалтанд аймгийн ЗДТГ, ЗӨСТ, ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, Мал эмнэлэг, Хөвсгөл аймгийн тарваган тахлын голомттой 7 сумдын эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн анги албадууд хамрагдсан ба ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд амжилтттай оролцож, тайлан мэдээг гаргаж холбогдох газруудад хүргүүллээ.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2018.09.27