НЭГ. ТОХИОЛДОЛД СУУРИЛСАН ТАНДАЛТЫН МЭДЭЭ
Улсын хэмжээнд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчлөлийн сэжигтэй байж болзошгүй нийт 1237 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 110(8.9%) галзуугийн эрсдэлд өртсөн, 1091(88.3%) хачигт халдвар, 19(1.5%) бэтэг, 2(0.2%) хумхаа, 8(0.7%) боом, 6(0.5%) тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна.