Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337, 2016 оны А/184, Эрүүл мэндийн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан 2013 оны 496, А/472, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны 97/56 дугаар тушаалыг тус тус үндэслэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах 2 удаагийн сургалт зохион байгуулагдсан.
Тус сургалтыг Эрүүл мэндийн яамны эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2014 оны 10-р сарын 01-ний өдрийн 05 тоот хурлын шийдвэр, ЗӨСҮТ-ийн захирлын “Сургалт зохион байгуулах тухай” 2017 оны А/65, А/20 ЭМХТ-ийн захирлын “Шалгалт зохион байгуулах тухай” 2018 оны А/02, А/49 дугаар тушаалын дагуу “Эмнэлгийн ариутгал судлал”төрөлжсөн мэргэшлийн 3 сарын сургалт нь 2017 оны 10-р сараас 2018 оны 01 сар мөн 2018 оны 04-07 дугаар сарын хугацаанд явагдсан.
Тус сургалтаар 17 байгууллагын 21 эмч, мэргэжилтэн, сувилагч, ариутгагч нарыг ариутгал судлаар мэргэшүүлсэн.
Сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэл, ахуйн шавь, мэрэгчгүйтгэл, зонхилон тохиолдох болон зоонозын өвчний голомтын халдваргүйтгэл, эмнэлгээс шалтгаалах халдварууд, халдвар хамгаалал, биоаюулгүй байдал, биохамгаал, эмнэлгийн ариутгалын дадлага чиглэлээр 54 цагийн онол, 109 цагийн дадлага, 78 цагийн семинар, 42 цагийн бие даалт нийт 12 багц цагийн сургалт хийгдсэн. Сургалын явцад эмнэлгийн ариутгал халдваргүйтгэл, ахуйн шавьж мэрэгчгүйтгэл, эмнэлгийн ариутгалын дадлага ажлыг тойролтоор ХӨСҮТ-д зохион байгуулагдсан.
Сургалтад ЗӨСҮТ-ийн Мэргэжлийн тусламж үйлчилгээний албаны лаборатори, Бэлэн байдал, эрсдлийн удирдлага, тандалт судалгааны тасгийн мэргэжилтэн, тархвар судлагч нар хичээл заасан. Төгсөлтийн гардан үйлдлийн шалгалтыг ЗӨСҮТ-ийн захирлын тушаалаар батлагдсан комиссын бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгууллаа.
Нийтлэгдсэн огноо: 2018.10.23