Цаг үеийн
ХБНГУ-д олон улсын хуралд оролцож, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгууллаа
1079

ХБНГУ-ын Мюнхен хот дахь Бундесвехрийн микробиологийн хүрээлэн, армийн анагаах ухааны академиас 2 жил тутамд зохион байгуулдаг “Анагаахын биохамгаалал – 2018” олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2018 оны 10-р сарын 28-аас 11-р сарын 01-нд оролцож, ‘’The becoming importance species of Dermacentor.spp tick In tick borne encephalitis In Mongolia’’ (Uyanga Baasandavga, Tserennorov Damdindorj, Burmaajav Badrakh, Otgonbayar Damdin, Undraa Baatar, Nyamdorj Tsogbadrakh), ‘’The risk occupation of TBE in Mongolia’’ (Uyanga Baasandavga, Rolomjav lkhunrev, Unursaikhan Ulaankhuu, Burmaajav Badrakh, Tserennorov Damdindorj, Nyamdorj Tsogbadrakh) 2 ханын илтгэл хэлэлцүүлсэн.
Тус хуралд 45 улс орны 480 гаруй төлөөлөгчид оролцож, аман болон ханын илтгэлүүдийг хэлэлцэж, хурлын бүтээлд 254 илтгэлийн хураагуйг багтаан онлайн хэлбэрээр түгээсэн.
2018 оны 10-р сарын 28-ны өдөр Герман–Монголын уулзалт семинарыг зохион байгуулж, тус хүрээлэнгийн захирал АУ-ны доктор Л.Золлер, дэд захирал Х.Мейер, вирус, риккетсийн албаны дарга Г.Доблер, мэргэжилтэн, доктор Э.Сандра, Ф.Штефан, тарваган тахлын албаны мэргэжилтэн, доктор Х.Шолц, ЗӨСҮТ-ийн захирал АУ-ны доктор Н.Цогбадрах, эрдэмтэн нарийн бичгийн дарга, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Цэрэнноров нар оролцсон. Уулзалт-семинарыг нээж хүрээлэн болон төвийн захирлууд үг хэлсний дараа хамтран ажиллах гэрээний төслийг хэлэлцэн нэмэлт болон өөрчлөлтүүдийг тохиролцож баталгаажуулсан. Уулзалт–семинараар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд:

  • “Аялалын сургалт-семинар” төсөл, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний танилцуулга, доктор Э.Сандра
  • Монгол орны хачигт энцефалит өвчний төлөв байдал, БУ-ны доктор Д.Цэрэнноров
  • ХБНГУ-ын хачигт энцефалитын төлөв байдал, доктор Г.Доблер
  • Монгол улсын нутагт хачигт энцефалитаар өвдөж нас барсан өвчтөний судалгааны үр дүнгийн танилцуулга, Ф.Штефан

Хэлэлцсэн асуудлуудаар асуулт хариулт, санал хэлж хамтарсан судалгааг үргэлжлүүлэн үр дүнг 2019 оны эхээр дуусгаж үр дүнг солилцох, уг судалгааны ажлаар хүрээлэнгээс албан бичиг авах, хамтын ажиллагааны 10 жилийн ажлыг дүгнэн хэлэлцэх бэлтгэлийг хангах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хамтран шийдвэрлэхээр тохиролцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2018.11.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter