Цаг үеийн
Биологичийн мэргэшил олгох сургалт зохион байгуулагдлаа
1286

Зоонозын өвчний байгалийн голомтын төлөв байдлыг судлан тогтоох, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг зохион байгуулахад биологийн мэргэжлийн мэргэжилтэн чухал үүрэгтэй байдаг. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг биологичийн мэргэшил олгох энэ удаагийн сургалтыг Халдварт өвчинтэй тэмцэх монголын үндэсний холбоотой хамтран 2018 оны 09 дүгээр сараас “Зоонозын өвчин судлал”-ын чиглэлээр биологичийн мэргэшил олгох сургалтыг 2 сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад ЗӨСҮТ болон МУИС, Мал эмнэлгийн хүрээлэн, Хустайн байгалийн цогцолборт газар, Монголын гар далавчтан судлах төв, Байгалийн түүхийн музье зэрэг байгууллагаас мэргэшсэн багш, судлаачид хүрэлцэн ирж биологийн шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлага, халдварт өвчний үүсгэгч болон түүнтэй ажиллах, хээрийн болон лабораторийн судалгаа, шинжилгээний арга зүй зэрэг сэдвүүдээр чиглэлээр хичээл заав.
Энэ удаагийн сургалтад ЗӨСҮТ болон орон нутаг дахь салбар төвүүдийн нийт 12 биологич амжилттай суралцан төгсөж, “Зоонозын өвчин судлал”-ын биологичийн мэргэшлийн гэрчилгээг гардан авлаа.
Сургалтын төгсгөлд “Зоонозын өвчин судлал”-ын биологичийн мэргэшлийн олгох суртгалтыг амжилттай төгссөн суралцагч нарт Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах баяр хүргэж дурсгалын зураг татууллаа.

Нийтлэгдсэн огноо: 2018.11.13

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter