Онцлох
“Эерэг хандлага – Эрсдэлгүй орчин” уриатай зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөний эхний өдөр өндөрлөлөө
2870

Улсын хэмжээнд зоонозын гаралтай хүний өвчлөл болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхээс эрт сэрэмжлүүлэх талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа үр дүн, ололт амжилтаа хувцаалцдаг зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн 2019 оны 02-р сарын 28-ны өдөр эхэлж байна.

Зөвлөгөөнийг ЭМЯ-ны ТУЗГ-ийн дарга Б.Цогтбаатар нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахины анхаарлын төвд байгаа зоонозын гаралтай өвчлөлүүд, түүний дотор шинэ болон сэргэж буй халдварууд, байгалийн голомтот халдварт өвчнүүдээс хүн амыг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, бэлэн байдлаа хангах, байгалийн голомтот халдваруудыг илрүүлэх, идэвхижлийг тогтоох, хянах гээд маш олон ажлуудыг хязгаарлагдмал нөөц боломжийнхоо хүрээнд та бүхэн амжилттай хэрэгжүүлж, энэхүү үр дүнгээрээ өнгөрөгч онд ЭМЯ-ны харьяа байгуулагуудаас III байрт шалгарсан” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Мөн ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах 2018 оны үйл ажиллагааны үр дүн, ирэх оны зорилтыг танилцууллаа.

ЭМЯ, ЗӨСҮТ,  аймаг, нийслэлийн ЗӨСТ, МЭХ зэрэг 25  байгууллагыг төлөөлж 80 гаруй удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцож, хамтын ажиллагаа, орон нутаг дахь зоонозын өвчин судлалын байгууллагуудын үйл ажиллагааны цаашдын чиглэлийг хэлэлцүүлж байна.

Зөвлөөний хоёр дахь өдөр буюу 2019 оны 03-р сарын 01-ний өдөр зоонозын өвчлөл тус бүрээр мэргэжлийн багуудын илтгэлийг хэлэлцүүлэн, салбарынхаа гол тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй хэлэлцэж, 2019 онд хийх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, зөвлөмж гаргах бөгөөд ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан орон нутгийн ЗӨСТ болон мэргэжилтнүүдийг тодруулах юм.

Нийтлэгдсэн огноо: 2019.02.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter