ЗӨСТ
Бруцеллёз өвчнөөс сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа зохион байгууллаа
1096

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн халдвар судлагч эмч, биологич, лаборант, жолооч нарын бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн малчдад мал төллөхтэй холбогдуулан 2019 оны 02-р сарын 22-ны өдөр “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт яриа таниулгыг нийт 18 өрхийн 54 иргэдэд хийлээ. Мөн сургалтад хамрагдсан иргэдэд “Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье”, “Галзуу өвчнөөс сэргийлье”, “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлье”, “Томуу өвчнөөс сэргийлье”, “Хачигт халдвараас сэргийлье” сэдэвт санамж хуудсууд тараалаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.02.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter