Онцлох
Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн өндөрлөлөө
1042

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөгөөн 2019 оны 02.28-03.01 өдрүүдэд “Эерэг хандлага – Эрсдэлгүй орчин” сэдвийн дор 2018 оны үйл ажиллагааныхаа үр дүн 2019 онд хийгдэх үйл ажиллагааны чигэлэлийг хэлэлцлээ.

Зоонозын салбарын 2018 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр зоонозын гаралтай халдварт өвчний байгалийн голомтын хяналт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүн амын дунд хийдсэн тандалт судалгаа, лабораторийн оношилгооны баталгаажуулалт, холер, боомын хяналтын шинжилгээ, ариутгал халдваргүйтгэл, хог хаягдлын менежментийн үйл ажиллагаа зэрэг үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллагуудаа шалгарууллаа.

Шилдэг байгууллага:

  1. Архангай аймгийн ЗӨСТ
  2. Хөвсгөл аймгийн ЗӨСТ
  3. Өмнөговь аймгийн ЗӨСТ

Зөвлөгөөний үеэр Монгол улсын их хурлын гишүүн, ЗГ гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл биологич, генетикч, малын эмч зэрэг мэргэжлийн хүмүүс ТҮ-гээр цалинжиж байсныг зоонозын салбарын онцлогийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгох хэлбэрээр цалинг нэмэгдүүлэхээр болж цалингийн санг нь нэмсэн тухай танилцууллаа. Мөн улсын халдварт өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдлын нөөцийн агуулахыг 3 сараас эхлэн барих, цаашид бодлогоор дэмжин тулгамдаж буй суудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх болно гэсэн нь салбарын хамт олны урмыг сэргээж, амжилтад уриалсан сайхан шийдвэр байлаа.

2019 онд “Эерэг хандлага – Эрсдэлгүй орчин” уриан дор хүн амынхаа эрүүл мэндийн манаанд өмнөх оны амжилтаа бататган, ажил үйлсээрээ манлайлан ажиллахыг нийт салбарын хамт олондоо хүсье.

Нийтлэгдсэн огноо: 2019.03.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter