Цаг үеийн
Гамшгийн үеийн дуут дохиогоор дадлага, сургуулилалт хийлээ
1273

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийн 16:00 цагт орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.

Уг зарлан мэдээллийн дохиогоор ЗӨСҮТ-ийн ажилчид дадлага, сургууль хийн, дараах чиглэлүүдээр нийт ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Үүнд:

  1. Энэхүү ажлын хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ
  2. Аранзны бэлэн байдал, аранзанд байх гамшгийн үед хэрэглэх 18 нэр төрлийн шаардлагатай зүйлсийн тайлбар
  3. Амилуулах суурь тусламж

Дуут дохио өгсөн цаг хугацаанд эхний дохио өгөгдсөн 16:00 цагт “Иргэн та суу, нуугд, хүлээ” дүрмийг баримтлаж дадлага ажлыг хийж гүйцэтгээд 16 цаг 02 минутанд хамт олноороо “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримтлан “Аюулгүй талбай”-д нийт бие бүрэлдэхүүн цугларлаа.

Мөн гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нэгэн зэрэг ажиллах дадлага, сургалт хэрхэн явагдаж буйг хянах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэсээс ахлах ахлагч Б.Батбаатар хүрэлцэн ирж хяналт хийж, зөвлөлөө.

Уг арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэснээр болзошгүй гамшиг, эрсдэлийн үед хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаанд суралцсан.

Нийтлэгдсэн огноо: 2019.03.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter