ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
511

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран Нийслэлийн 8 дүүргийн Эрүүл мэндийн төвд байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний талаар 2019 оны 03-р сарын 12-ны өдөр 36 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгуулав.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн А/160, А/161 дүгээр тушаалуудын дагуу хичээл боловсруулан, 2018 оны зоонозын гаралтай хүний өвчлөлийн статистик мэдээ, баримт дээр үндэслэн алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал, хяналт сэргийлэлтийн талаар эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав. Эхний сургалтыг өвчний улиралчлалтай холбогдогдуулан “Галзуу өвчний хяналт, сэргийлэлт”, “Хачгаар дамжих халдварын хяналт, сэргийлэлт”, “Бэтэг өвчний хяналт, сэргийлэлт” сэдвийн хүрээнд хийв.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.03.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter