ЗӨСТ
Зоонозын халдварт өвчний эрт илрүүлэг чиглэлээр хамтран ажиллана
625

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвийн хамтарсан ажлын уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын хүрээнд зоонозын халдварт өвчний үед судалгаа шинжилгээ хийх, идэвхитэй эрт илрүүлэг зохион байгуулах, эрсдлийн үнэлгээ хийж голомтын хариу арга хэмжээний үед хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажлын чиглэлүүдийг ярилцаж тохирсон юм. Мөн тус уулзалтаар бруцеллёз, бэтэг өвчнүүдийн чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, идэвхитэй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.03.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter